⚠️ Orda аппликейшн системийн шинэчлэлт хийгдэж байгаа бөгөөд түр хугацаанд ажиллахгүй байж магадгүй. ⚙

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

“ОРДА Вэлф” ХХК (цаашид хамаарал бүхий этгээдүүдийн хамт “ОРДА” гэх) нь ОРДА нэртэй гар утасны аппликейшн ажиллуулдаг. ОРДА (цаашид бид, бидний, бид гэж нэрлэж болох) нь ОРДА платформоор дамжуулан хэсэгчилсэн эсвэл бүрэн өмчлөлийн бүтэцтэй альтернатив болон бусад төрлийн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт (цаашид “Үйлчилгээ” гэх)-ийг санал болгож байна. Энэхүү нууцлалын бодлого (цаашид “Нууцлалын бодлого” гэх) нь манай www.orda.mn вэб сайт (цаашид “Сайт” гэх) болон гар утасны “ORDA” аппликейшн (цаашид “Апп” гэх ба Сайт болон Апп-ыг хамтад нь “Платформ” гэх)-ээр дамжуулан цуглуулсан, дор тодорхойлсон хэрэглэгчийн “Хувийн мэдээлэл”-тэй холбоотой мэдээллийн нууцлалын бодлогыг тодорхойлж байгаа болно. Монгол Улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу ОРДА болон түүний Платформ нь мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл хянагч гэж үзэж байгаа тул ОРДА нь мэдээлэл нийлүүлэгчдийн өмнө тодорхой үүрэг хүлээж байна. Иймд манай Платформыг ашиглахын тулд та энэхүү бодлогыг анхааралтай уншиж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь энэхүү Бодлогын нөхцлүүдийн дагуу таны мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулахыг1 зөвшөөрсөн гэж үзнэ. Энэхүү Бодлогыг хүлээн зөвшөөрснөөр та таны бидэнд өгсөн мэдээлэл нь мэдээлэл гаргаж өгөх үеийн байдлаар хүчин төгөлдөр бөгөөд үнэн зөв ба аливаа ташаа мэдээлэл нь хуулийн хариуцлага хүлээх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

  1. Таны өгөх хувийн мэдээлэл

Энэхүү Бодлогын зорилгоор2, “Хувийн мэдээлэл" гэх нэр томъёо нь таны нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, төрсөн огноо, санхүүгийн мэдээлэл, хаяг, ажлын мэдээлэл эсвэл тус тусдаа буюу хамтад нь таныг хэн болохыг тодорхойлоход ашиглаж болох аливаа мэдээллийн хослолыг багтаасан боловч түүгээр хязгаарлагдахгүй аливаа мэдээллийг ойлгоно. Бидний зүгээс таны ямар Хувийн мэдээллийг цуглуулах нь та ямар үйлчилгээг ашиглахаар сонгосон болон Платформтой хэрхэн харьцахаас хамаарах болно. Үүнд:

Сайтын зочид. Сайтын энгийн зочид нь Сайтад бүртгүүлэлгүйгээр сонгосон мэдээлэлтэй танилцах, манай бүтээгдэхүүн, Үйлчилгээний талаар мэдээлэлтэй танилцах зэргээр Сайтыг ашиглах боломжтой байх боловч хэрэв та хөрөнгө оруулагч болохыг хүсвэл тодорхой хувийн мэдээллүүдээ өгөх шаардлагатай болно.

Хөрөнгө оруулагчид. Та Хөрөнгө оруулагчийн хувиар манай Үйлчилгээг ашиглахаар шийдвэл манай Хөрөнгө оруулагчийн бүртгэлийн маягтыг бөглөх шаардлагатай. Хөрөнгө оруулагч гэдэг нь 18-аас дээш насны, платформ дээрх бүртгэлээ амжилттай баталгаажуулж дууссан хувь хүнийг хэлнэ. Таны бүртгүүлэн авахыг хүсч буй тухайн Үйлчилгээний онцлогоос хамааран манай бүртгэлийн маягтууд нь (i) нэр; (ii) имэйл хаяг; (iii) утасны дугаар; (iv) шуудангийн хаяг; (v) банкны дансны дугаар; ба (vi) төрсөн огноо гэх мэт мэдээллийг өгөхийг таниас шаардаж болно. Мөн тэрхүү бүртгэлийн маягтууд нь та өөрийн сонголтоор өгөх эсхүл өгөхөөс татгалзах боломжтой мэдээллийг нэмж шаардаж болох ба энэхүү нэмж шаардаж болох мэдээллүүдийг бид өөрсдийн Нууцлалын бодлогод заасан журмын дагуу Хувийн мэдээлэлтэй нэгэн ижил авч үзэх болно.Таныг манай Платформд бүртгүүлэх үед бид эдгээр медиа файлуудтай холбоотой огноо, цаг, байршил, төхөөрөмжийн мэдээлэл зэрэг мета өгөгдлийг мөн цуглуулж болно.

Байршлын өгөгдөл. Бид таны гар утас болон төхөөрөмжийн байршлыг (жишээ нь өргөрөг/уртраг) авах замаар мобайл программуудаараа дамжуулан таны байршлын мэдээллийг цуглуулж болно. Хэрэв та Апп-д өөрийн байршилд хандах зөвшөөрөл өгсөн бол бид таныг Үйлчилгээг ашиглаагүй байсан ч таны төхөөрөмжийн байршлыг цуглуулж, байршлын түүхийг тань хадгалах болно. Хэрэв та өөрийн байршлын өгөгдлийг цуглуулахаас татгалзах хүсэлтэй бол өөрийн байршлын өгөгдлийн програмын хандалтыг хязгаарлахын тулд мобайл төхөөрөмжийнхөө тохиргоог тохируулна уу. Газарзүйн байршлын өгөгдлийг ОРДА-д бүртгэлтэй хөрөнгийн байршилтай холбоотойгоор таны байршлын талаарх нэмэлт функц, мэдээллийг санал болгох зэргээр үйлчилгээг сайжруулах зорилгоор ашиглаж болно.

Автоматаар цуглуулсах мэдээлэл. Та Платформ дээр бүртгэл хийгээгүй ч бид тодорхой мэдээллийг автоматаар цуглуулж болно. Жишээлбэл, бид дараах мэдээллийг автоматаар хүлээн авч системдээ бүртгэж болно. Үүнд:

таны интернет протокол (IP) хаяг, байршил;

санал болгогчын URL;

таны вэб хөтчийн төрөл, хувилбар;

гар утасны сурталчилгааны танигч зэрэг төхөөрөмжийн таниулбарууд; болон

таны үйлдлийн систем.

Мөн бид хуудасны үзэлт болон бусад ерөнхий статистик болон хяналтын мэдээллийг бүртгэх ба тэдгээр өгөгдлийг Платформ удирдаж, ажиллуулах, хэрэглэгчид маань Платформд хэрхэн нэвтэрч, харилцаж байгааг илүү сайн ойлгох, аюулгүй байдал, хяналт тавих зорилгоор ашиглах болно.

2. Хувийн мэдээллийг ашиглах

Бид цуглуулсан мэдээллээ Үйлчилгээ болон танд бүрэн хэрэглэгчийн туршлагыг хүргэх, тэдгээрийг сайжруулахад болон; залилан мэхлэх, зөвшөөрөлгүй ба/эсвэл хууль бус үйлдлээс хамгаалах, мөрдөн шалгах, таслан зогсоох; Хэрэглэгчийн мэдээллийг бусад хувийн мэдээлэлтэй холбох буюу нэгтгэх; мэдээллийн үнэн зөвийг харьцуулж, баталгаажуулах, бүртгэлээ шинэчлэх; мөнгө угаахтай тэмцэх, “Хэрэглэгчээ таних” протокол зэрэг хувь хүнийг таних түүнийг баталгаажуулах мэдээллийг баталгаажуулах; байгууллагын болон Үйлчилгээний талаарх мэдээлэл, шинэчлэлтийн талаар тантай имэйл, мессеж, мессеж эсвэл бусад аргаар холбоо барьж, таны хүсэлтээр санал, асуултад хариулах; тодорхойлолтыг хасах болон нэгтгэсэний үндсэн дээр Google Analytics зэрэг хэрэгслээр үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа талаар дүн шинжилгээ хийж, өөрсдийн платформын халдалтын хэв маягийг ойлгох, Үйлчилгээнд асуудал байгаа эсэхийг тодорхойлох; ба/эсвэл Үйлчилгээг сурталчлах, хэрэглэгчдийг татах зорилтот зар сурталчилгааг бий болгох зорилгоор ашиглана. Хууль болон энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр заагаагүй бол ОРДА нь хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй.

3. Хувийн мэдээллийг хуваалцах

Бид таны зөвшөөрөлгүйгээр шаардлагатай гүйлгээг дуусгах эсвэл таны хүссэн эсвэл зөвшөөрсөн аливаа Үйлчилгээг үзүүлэхээс бусад тохиолдолд таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, хуваалцах болон задруулахгүй бөгөөд зөвхөн дор дурдсан тохиолдолд бид таны хувийн мэдээллийг дараах гуравдагч этгээдтэй хуваалцаж болно. Үүнд:

Түншүүд. Бид Үйлчилгээгээ хүргэхийн тулд бусадтай хамтран ажиллаж, түншүүдийнхээ хүсэлтийн дагуу таны хувийн мэдээллийг хуваалцаж болно.

Хамтран ажиллагсад. Бид таны хувийн мэдээллийг хамтран ажиллагч болон/эсвэл салбар охин компаниудад өгч болно.

Үйлчилгээ үзүүлэгчид. Администраторууд, үүлэн тооцооллын үйлчилгээнүүд, зар сурталчилгааны үйлчилгээнүүд, өгөгдлийн шинжээчид, хэрэглээний үйлчилгээ үзүүлэгчид, иргэний үнэмлэх баталгаажуулах үйлчилгээнүүд болон бусад төрийн бус байгууллагууд болон мэдээллийн сан гэх мэт холбогдох үйлчилгээний гүйцэтгэлтэй холбогдуулан бид хүссэн мэдээллээ олон төрлийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчидтэй хуулиар хориглоогүй тохиолдолд хуваалцаж болно.

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид. Бид орон нутгийн банк, Paypal болон дотоодын болон гадаадын бусад санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилладаг тул эдгээр байгууллагууд нь таны тухай тодорхой мэдээллийг хадгалах боломжтой.

Хуулийн үндэслэл бүхий шалтгаанаар. Таны хувийн мэдээллийг хуулиар эсвэл хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагыг дагаж мөрдөх, залилан мэхлэх, хууль бус үйлдлээс хамгаалах, эсвэл OРДА-н хүлээх бусалд хариуцлагатай холбоотойгоор эсхүл гуравдагч этгээлийн өмнө хүлээх хариуцлагаас хамгаалахын тулд шаардлагатай болонүндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хуваалцаж болно.

Аюулгүй байдал болон хамгаалалтын үүднээс. Бид хэрэглэгчид болон аливаа гуравдагч этгээдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хууль сахиулах байгууллагууд зэрэг гуравдагч этгээдэд таны хувийн мэдээллийг өгч болно.

Түншүүд, үйлчилгээ үзүүлэгч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн таны мэдээллийг ашиглах, хадгалах болон/эсвэл задруулах арга хэлбэр нь тухайн этгээдүүдийн өөрсдийн бодлогоор зохицуулагддаг бөгөөд бид тэдний хувийн нууцлал болон түүнийг хэрэгжзздэхтэй холбоотой аливаа бусад үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй болно. Ихэвчлэн манай түншүүдийн аль нэг нь Үйлчилгээтэй холбоотой арга хэмжээ авах эсэхийг та амархан таних боломжтой. Гэсэн хэдий ч зарим талууд нэрээ нууцлан үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бид зөвхөн холбогдох Үйлчилгээ(нүүд)тэй шууд холбоотой мэдээллийг хуваалцах болно.

4. Трак хийх технологи

“Күүки” нь вэбсайтаас таны хөтөч рүү илгээгдэж, хатуу дискэнд хадгалагдсан өвөрмөц танигчийг багтаасан бага хэмжээний өгөгдөл юм. ОРДА эсхүл бидний хамтран ажилладаг аливаа гуравдагч этгээд нь манай вэб хуудасны урсгалд дүн шинжилгээ хийх, Үйлчилгээ болон зар сурталчилгааны үр ашгийг өөрчлөх, хэмжихэд туслах зорилгоор күүки ашиглаж болно.

Та хөтөчийнхөө тохиргоог өөрчилснөөр төхөөрөмжөөсөө цуглуулсан күүки ашиглахаас урьдчилан сэргийлэх эсвэл хязгаарлах боломжтой. Хэрэв та хөтчийнхөө күүки хэрэглэхээс татгалзах тохиргоог тохируулаагүй бол манай систем таныг манай Үйлчилгээнд нэвтэрсэн даруйд күүки илгээх ба Үйлчилгээг ашигласнаараа таныг ийнхүү трак хийх технологийг ашиглахыг зөвшөөрч байна гэж ойлгоно.

Манай вэбсайтын аль хэсэгт зочилсон талаар тодорхойлох эсвэл манай сайт дээрх маркетингийн кампанит ажлын үр нөлөөг хэмжихийн тулд бид “пикселийн шошго”, “вэб дохио” гэгддэг жижиг график дүрсийг ашиглаж болно. Бид пикселийн тэмдэглэгээгээр цуглуулсан мэдээллийг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэлтэй холбож болох бөгөөд энэ тохиолдолд энэхүү үйл явцдаа энэхүү Нууцлалын бодлогын нөхцөлийг дагаж мөрдөх болно.

5. Мэдээллийн аюулгүй байдал

Таны бүртгэл нууцлал, аюулгүй байдал нууц үгээр хамгаалагдсан байх бөгөөд бид таны хувийн мэдээллийг алдах, хулгайлах, зөвшөөрөлгүй ашиглах, өөрчлөхөөс хамгаалахын тулд зохих арга хэмжээг авдаг. Гэхдээ ямар ч сүлжээ, сервер, мэдээллийн сан 100% аюулгүй байх баталгаа байхгүй. Тиймээс биднээс шалтгаалсанаас бусад тохиолдолд манай платформ дээр хувийн мэдээллээ оруулахаасаа өмнө өгөгдлийн аюулгүй байдалтай холбоотой аливаа эрсдэлийг анхаарч, эрсдэлээ та өөрөө үүрч байгаа гэдгийг ойлгоно уу.

6. Мэдээлэл хадгалах

Бид таны хувийн мэдээллийг таны хувийн аккаунтай холбоотой шаардлагатай үед эсвэл хуульд заасны дагуу (татвар, нягтлан бодох бүртгэл эсвэл бусад зорилгоор) аль урт байх хугацааны шаардлагын дагуу хадгална.

7. Таны боломжууд

Хувийн мэдээллийг татаж авах эсвэл хандах. Та contact@orda.mn цахим шуудангаар холбогдож биднээс Хувийн мэдээллийнхээ хуулбарыг авахыг хүсэлт гаргаж болно.

Имэйл харилцаанаас татгалзах. Бид таны хувийн зарим мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглаж болох ба үүнд шинэ боломжууд, бүтээгдэхүүнүүд, арга хэмжээнүүд болон бусад боломжуудын талаар сурталчилгааны мэдээлэл илгээх зэрэг орж болно. Хэрэв та эдгээр харилцааг хүлээн авахгүй байхыг хүсвэл “и-мейл бүртгэлээс татгалзах” товч дээр дарах гэх мэт ийнхүү Үйлчилгээнээс татгалзах зааврыг дагана уу. Эсвэл та бидэнтэй contact@orda.mn хаягаар холбогдон Үйлчилгээнээс татгалзаж болно. Гэхдээ таны харилцааны тохиргоог үл харгалзан танд манай үйлчилгээний нөхцөл эсхүл энэхүү бодлогыг шинэчлэх тухай мэдэгдэл зэрэг Үйлчилгээтэй холбоотой чухал харилцаатай холбогдох м-иейл хэдийд ч илгээх боломжтой байхыг анхаарна уу.

Мэдээллийг шинэчлэх эсвэл устгах. Та платформ дээрх хувийн мэдээллийнхээ зарим хэсгийг устгах эсвэл шинэчлэх боломжтой. Энэ тохиолдолд бид таны ирүүлсэн хүсэлтэд үндэслэн таны хувийн мэдээллийг өөрсдийн мэдээллийн сангаас устгах боломжтой арга хэмжээг авах болно. Гэсэн хэдий ч зарим мэдээллийг устгах боломжгүй бөгөөд эдгээр мэдээллийн хувьд СЗХ-ны зохицуулалтын шаардлага болон холбогдох хууль тогтоомжийн дагуу таны хувийн мэдээллийг бүрмөсөн устгахыг зөвшөөрөхгүй болохыг анхаарна уу. Устгах хүсэлтийг contact@orda.mn хаягаар илгээж болно.

Насанд хүрээгүй хүн. Манай Платформ нь 18-аас доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй. Бид 18-аас доош насны хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулах, хадгалахыг санаатайгаар зорьдоггүй бөгөөд 18-аас доош насны хүүхдийн өгсөн нь нотлогдсон хувийн мэдээллийг устгах үндэслэл бүхий алхамуудыг бид авч хэрэгжүүлдэг болно.

8.Нууцлалын бодлогод оруулсан өөрчлөлт

Бид энэхүү Нууцлалын бодлогыг хүссэн үедээ өөрчлөх, шинэчлэх, нэмэх, хасах болон бусад өөрчлөлт хийх эрхтэй. Энэхүү бодлогын нэмэлт шинэчлэлтүүд манай Платформ дээр нийтлэгдсэнээс эхлэн хүчин төгөлдөр болно. Бид танд өөрийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хуваалцах зохицуулалттай холбоотой үнэн зөв бөгөөд сүүлийн үеийн байдлаарх мэдээлэл авахыг хүсвэл энэхүү Нууцлалын бодлоготой тогтмол танилцаж байхыг зөвлөж байна.

9. Холбоо барих

Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлого, өөрийн хувийн мэдээлэл, үйлчилгээний талаар асуух зүйл байвал contact@orda.mn хаягаар холбогдох эсвэл Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди, Оргил 602 Стадион, Галакси, 6 давхарт байрлах манай байгууллагаар биечлэн зочлоорой.

Notes

1: Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалт 8.2

2: Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалт 4.1.11